ДОРНОГОВЬ АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-ЫН НЭЭЛТИЙГ “УРЛАНД ИРСЭН НАМАР” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭР НЭЭЛЭЭ.
2023-11-02
🖋Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Соёлын бүтээлч сар” аян соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, арга хэмжээ, үзэсгэлэн, хөтөлбөр, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.
🖋Үзэсгэлэнгийн нээлтэд Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г. Март, аймгийн Соёл, урлагийн газрын дарга У. Ганбаатар нар оролцож, Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн яруу найрагч Б. Уянга, МУЭ-ийн Дорноговь дахь салбарын гишүүн зураач Б. Даваадаш нарт аймгийн Засаг даргын Өргөмжлөлийг гардуулан өглөө.
🖋Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн яруу найрагчид, МУЭ-ийн Дорноговь дахь салбарын зураач урчуудтай хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн нь зураач, яруу найрагчид өөр өөрсдийн уран бүтээлд шинээр бүтээл туурвин, түүнийгээ олон нийтэд дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд нийтдээ 50 орчим бүтээл дэлгэгдлээ.
🖋Уг үзэсгэлэн нь 10 хоног гарах тул яруу найраг хэмээх уран зургийн тансгийг, унших уран зураг хэмээх яруу найргийн уянгыг та энэхүү үзэсгэлэнгээс мэдрээрэй.
# Сэдвүүд
Uncategorized
Мэдээлэл