ДОРНОГОВЬ АЙМГИЙН “ЯЗГУУР АЛТАН ӨВ” СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ҮЗЛЭГ НААДАМ, НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН
2022-09-27

ДОРНОГОВЬ АЙМАГ АНХ УДАА “ЯЗГУУР АЛТАН ӨВ”

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ҮЗЛЭГ НААДАМ, НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.3, Монгол улсын Засгийн газрын гишүүн,Соёлын сайд болон Дорноговь аймгийн Засаг дарга нарын хооронд хамтран ажиллах гэрээний 4.8, 4.14 –т тусгагдсан зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвөөс санаачлан 2022 оны 05  сарын 17,18 ны өдрүүдэд аймгийн соёлын биет бус өвийн “Язгуур алтан өв” үзлэг наадам, өвлөн уламжлагчдын нэгдсэн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Наадмын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг. Засаг дарга О.Батжаргал. Соёл урлагийн газрын дарга У.Ганбаатар. ЮНЕСКО-ийн СББӨ-ийн итгэмжлэгдсэн шинжээч А.Саруул нар оролцлоо.  Музей сургалт судалгааны  дэргэдэх “Эвийн эгшиг” уртын дууны дугуйлангийн 16  ардын авъяастанууд болон Саран хөхөө театрын уран бүтээлчид оролцлоо.  Наадамд 14 сумын ИТХ, ЗДТГ, сумдын соёлын төвийн ажилтнууд болон 372 өвлөн уламжлагчид оролцож, соёлын биет бус өвийн долоон ай савын хүрээнд өв соёлоо дэлгэн үзүүллээ.

Соёлын өвийн наадамд сумдууд нутаг нутгийн онцлог өв, уламжлалт зан заншлаа хадгалсан бүтээл туурвил, эд өлгийн зүйлс ховор нандин өв соёлын биет эд зүйлсийг  дэлгэн үзүүлж, шилдэг өвлөн уламжлагчдаа сурталчлах, нээн илрүүлэх, өв соёлоороо бахархах бусдаас суралцах харилцан туршлага солилцож хоёр өдрийн турш сошиал сувгаар болон гадна талбайн өргөтгөсөн арга хэмжээгээр  ард иргэдийг өв соёлоор дамжуулан соён гэгээрүүлэх үйлчилгээг хүргэлээ. Нийтдээ   Сайншандын 5000 гаруй иргэд болон сургууль цэцэрлэгийн насныхан  хамрагдлаа.

“Музейн хүч нөлөө” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж буй Олон улсын музейн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Язгуур алтан өв” наадмын шүүгчдээр, шүүгч өвлөн уламжлагчдын нэгдсэн зөвлөгөөний илтгэгчээр СӨҮТ-ийн Дэлхийн өвийн мэргэжилтэн, ЮНЕСКО-ийн СББӨ-ийн итгэмжлэгдсэн шинжээч А.Саруул, Соёлын яамны СББӨ-ийн мэргэжлийн зөвлөл, Түүх соёлын дурсгалд үнэлгээ зэрэглэл тогтоох мэргэжлийн зөвлөл, Чингис хаан музейн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Баатархүү, Дүрслэх урлагийн академийн  багш, урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач-уран барималч С.Бадрал, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Үндэсний язгуур урлагийн багш С.Загд-Очир, аймгийн Музей сургалт судалгааны төвийн захирал Л.Эрдэнэбат нар ажиллалаа.

 

 

# Сэдвүүд
“ЯЗГУУР АЛТАН ӨВ”