Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт дахь “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого 
2022-09-26
Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт дахь “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого 
Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт дахь “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам”,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын 2022 оны

А/14 дүгээр тушаал, Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны А/566 тоот захирамжийн дагуу түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын ажлыг 2022 оны 09-р сарын 14-өөс эхлэн зохион байгуулаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Соёл, урлагийн газрын дарга У.Ганбаатар ажлын хэсгийн даргаар , гишүүд Аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Баянжаргал, Музей Сургалт Судалгааны Төвийн захирал Л.Эрдэнэбат, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн О.Оюунцэцэг, Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын улсын байцаагч Ц.Оюунтуяа, Музей Сургалт Судалгааны төвийн бүртгэл мэдээллийн санч Л.Отгонжаргал, Музей Сургалт Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ю.Баярмаа, нарийн бичгийн даргаар Соёл урлагийн газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй улсын тооллогын ажил явагдаж байна.
Нийт Дорноговь аймгийн 14 сумын нутагт 11200 орчим км туулж 432 дурсгалт газрын 2600 дурсгалыг бүртгэн баримтжуулахаас Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх,Алтанширээ сумын нутаг дэвсгэрт нийт 3000 орчим км зам туулан 151 дурсгалт газар орших 350 гаруй дурсгалыг гэрэл зургаар баримтжуулан ажиллаж тооллогын ажил үргэлжлэн явагдаж байна.
# Сэдвүүд
УЛСЫН ТООЛЛОГО