“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР-СОЁЛЫН ОРОН ЗАЙ” ЗӨВЛӨГӨӨН-2022
2022.09.09 Сайншанд сум
- Соёлын яам болон аймаг орон нутгаас соёлын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг орон нутгийн соёлын ажилтнуудад танилцуулах зорилгоор Дорноговь аймгийн Соёл урлагийн газраас “Соёл, урлагийн ажилтны өдөр-Соёлын орон зай” зөвлөгөөнийг 2022 оны 09 дүгээр сарын 08,09-ний өдрүүдэд Сайншанд хотноо 14 сумын соёлын ажилтан, Саран хөхөө театр,Төв номын сан ,Музей сургалт судалгааны төвийн нийт 200 гаруй ажилтан, уран бүтээлчдийг хамруулан зохион байгууллаа.
- Соёлын тухай хуулийн 30.1-д “Аймаг,сум, нийслэл, дүүрэгт түүх, соёл, урлаг соёлын үнэт зүйлийг төлөөлж , илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлж, хөгжүүлнэ” гэж заасны хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлого, Соёлын яамнаас баримталж буй төсвийн шинэтгэл , гүйцэтгэлийн үнэлгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлого чиглэлийг орон нутгийн соёлын ажилтан, албан хаагчдад танилцууллаа.
- Зөвлөгөөнд Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах шинжээч Т.Ууганбаяр, Соёлын өвийн газрын ахлах Доктор Д.Мэндсайхан, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга Доктор, Дэд профессор Ж,Эрхэмтөгс СУГ-ын дарга У.Ганбаатар нарын илтгэл, мэдээллүүд явагдаж зөвлөгөөнд оролцогчдод зориулан орон нутгийн болон соёлын яамны бодлого үйл ажиллагаа, соёлын салбарын төсвийн шинэтгэл, боловсон хүчнийг чадавхжуулах , бэлтгэх талаар холбогдох мэдээлэл өгч соёлын ажилтнуудын санал бодлыг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. Зөвлөгөөний үр дүнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын зорилгоо тодорхойлж Соёлын тухай хуулийн 30.1 дэх заалтын хүрээнд Дорноговь аймгийн хэмжээнд түүх, соёл, урлаг соёлын үнэт зүйлийг төлөөлж, илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд нэмэгдүүлэх, идэвхижүүлэх талаар уриалга дэвшүүлэн ажиллахаар боллоо.
- Саран хөхөө театрын гадаа талбайд 14 сумын ардын авьяастнуудын төлөөлөл, Саран хөхөө театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг зохион байгуулж, нийт Соёлын ажилтнууд баярын жагсаал хийлээ
- “МУСТА” цол тэмдгээр Саран хөхөө театрын дуучин Л.Эрдэнэбулган, Ч.Дорж, Эрдэнэ сумын Соёлын төвийн бүжгийн багш Г.Отгонсайхан
- “Соёлын яамны жуух”-аар Замын-Үүд сумын Соёл, спортын ордны дарга Э.Саранцэцэг, Улаанбадрах сумын Соёл, спортын төвийн үйлчлэгч О.Уранчимэг, Мандах сумын Соёлын төвийн үйлчлэгч М.Эрдэнэбилэг
- “МУТАА” тэмдгээр Хөвсгөл сумын Соёл, спортын төвийн үйлчлэгч Х.Машбаяр, Даланжаргалан сумын Соёлын төвийн галч Б.Зоригтбаатар, Саран хөхөө театрын жижүүр А.Золжаргал
- Аймгийн “ИТХ-ын өргөмжлөл”-өөр Саран хөхөө театрын дуучин Л.Эрдэнэбаяр, Д.Анхбаяр нар шагнагдлаа.Соёл, урлагийн ажилтны өдрийг угтан соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй соёлын ажилтнуудад салбарын болон аймгийн ИТХ-ын шагналаар тус тус шагналаа.
- Дорноговь аймгийн Соёл, урлагийн газраас “Соёлын орон зай” сэдвийн хүрээнд “Хамтдаа бүтээж, хандлагаа өөрчлөх” уриа дор спортын олон талт арга хэмжээг зохион байгуулж 8 багийн 170 гаруй тамирчдын дунд гар бөмбөг, теннис, даам, олс таталт, дардас, буухиатэмцээн зэрэг 6 төрлийн тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.