Соёлын бүтээлч сар
2022-11-04

🔷✅СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-ын Үндэсний нэгдмэл үнэт зүйл чиглэлийн хүрээнд Иххэт сумын Соёл спортын төвөөс “Ёс заншлын өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр сумын өвлөн тээгч Хөгжмийн багш Пунцагбалын Эрдэнэзул 6-н хүнд дэмбээ наадгайг сэргээн, тоглуулж, зааж сургалаа.

🔷✅ Хөвсгөл сумын Соёл, спортын төвөөс “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд Ази тивийн хүрэл медальтан шатрын дугуйлангийн сурагч Э.Болортунгалагийг алдаршуулах “ОЮУНЛАГ СУРАГЧАА АЛДАРШУУЛЪЯ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
🔷✅ Эрдэнэ сумын соёлын төвөөс “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд соёлын төвийн хамт олон Угийн бичгийн сургагч багш Ц.Мөнхсаруултай хамтран угийн бичиг хөтлөх анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 8-н төрийн албан хаагч, 130-н сурагч хамрагдлаа.
# Сэдвүүд
Соёлын бүтээлч сар