“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-ын Үндэсний нэгдмэл үнэт зүйл чиглэлийн хүрээнд Иххэт сумын Соёл спортын төвөөс “Ёс заншлын өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр сумын өвлөн тээгч Хөгжмийн багш Пунцагбалын Эрдэнэзул 6-н хүнд дэмбээ наадгайг сэргээн, тоглуулж, зааж сургалаа.
Хөвсгөл сумын Соёл, спортын төвөөс “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд Ази тивийн хүрэл медальтан шатрын дугуйлангийн сурагч Э.Болортунгалагийг алдаршуулах “ОЮУНЛАГ СУРАГЧАА АЛДАРШУУЛЪЯ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Эрдэнэ сумын соёлын төвөөс “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд соёлын төвийн хамт олон Угийн бичгийн сургагч багш Ц.Мөнхсаруултай хамтран угийн бичиг хөтлөх анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 8-н төрийн албан хаагч, 130-н сурагч хамрагдлаа.