Дорноговь аймаг нь “Нүүдэлчин Монгол-2022” дэлхийн соёлын биет бус өвийн наадамд 21 аймгаас нийлбэр дүнгээр гутгаар байр эзэлсэн билээ. Соёл, урлагийн газраас Соёлын биет бус өвийн их наадамд оролцсон өвлөн уламжлагч нартаа зориулан “Талархлын баяр”-ын арга хэмжээг зохион байгууллаа.
Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган хамтран ажилласан аймгийн Музей сургалт судалгааны төв, өвлөн уламжлагчид болон бусад байгууллагуудад баярлалаа.