“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯН ДОРНОГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
2023-06-27
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Соёлын сэргэлт 2023” аяны говийн бүс Дорноговь аймгийн нээлт Саранхөрөө театр болон аймгийн төв талбайд 2023.06.19 өдрийн 09.30-23.00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд:
✅ ”Эртэч өглөө” хөтөлбөр зохион байгуулагдана.
✅ “Алтай” хамтлаг, Дорноговь аймгийн Саранхөхөө театрын уран бүтээлчидтэй хамтарсан хүндэтгэлийн тоглолтыг нутгийн зон олонд өргөн толилуулна.
✅ Төрийн соёрхолт Ардын уран зохиолч Б.Догмидын “Санаж сарвайх нутаг, ус мину” уншигч, зохиолчийн уулзалт болно.
Мөн Төрийн соёрхолт Ардын уран зохиолч Б.Догмидын зохиол “Бууны сумыг буцааж болдоггүй” Монгол Улсын Гарамгай баатар Лодонгийн Дандарын тухай бүрэн хэмжээний уран сайхны кино “Говь синема” кино театрт толилуулна.
✅ Соён гэгээрүүлэх лекц:
Чингис Хаан музейн захирал, Академич, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун “Чингис хаан Монголчуудын үнэт зүйл, дархлаа болох нь” сэдвээр,
СУИС-ийн Соёл судлалын хүрээлэнгийн судлаач, Түүхийн ухааны Доктор Б.Баатархүү “Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба ёс суртахуун” сэдвээр тус тус соён гэгээрлийн илтгэл тавина.
✅ Дорноговь аймгийн Соёл, урлагийн байгууллагын ажилчдыг чадавхжуулах сургалт:
Аймгийн болон сумдын соёл урлагийн ажилтнуудад зориулсан уулзалт, сургалт тусгай хөтөлбөрийг Соёлын яам, Улсын хүүхэлдэйн театр, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан хамтран зохион байгуулна.
✅ Бүх нийтийн өдөрлөг хөтөлбөрт:
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нүүдлийн үзэсгэлэн
“Монголын нэг өдөр”, “Торгонд амилсан шүтээн урлаг”, “Цагаан дара эх, Ногоон дара эх”-ийн QR хөдөлгөөнт үзэсгэлэн,
Дорноговь аймгийн музейн “Гэгээн суварга” нүүдлийн үзэсгэлэн, “Хайрцагтай музей”, “Монголын нэг өдөр”, “Барлах урлаг” боловсролын хөтөлбөр тус тус зохион байгуулагдана.
Аймгийн төв талбайд “Эгшиглэнт говь” Гала тоглолт, “Говийн үдэш” урлагийн нэгдсэн үдшийн цэнгүүн зохион байгуулагдана.
Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей
Дорноговь аймгийн Соёл, урлагийн газар

 

# Сэдвүүд
Uncategorized