Говьсүмбэр аймагт Боржигин морин хуур, уртын дууны өв сангаас суралцуулах, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, өсвөр залуу үеийнхэнд зааж сурталчлан таниулах зорилгоор “” 2022.11.03-ны өдөр Дуу бүжгийн боржигин чуулгад зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Соёл, урлагийн газраас урлаг, уран бүтээл хариуцсан мэргэжилтэн Т.Одончимэг, Музей сургалт судалгааны төвийн тайлбарлагч, боловсролын СТА Б.Болорчимэг, Дэлгэрэх сумын Соёл, спортын төвийн хөгжмийн багш СТА Х.Болдбаатар, музей сургалт судалгааны дэргэдэх “Эвийн эгшиг” уртын дууны дугуйлангийн суралцагч Б.Цэцэгдэлгэр, М.Сугирмаа нар оролцлоо.
Боржигин морин хуурын насанд хүрэгчдийн төрөлд тэргүүн байр Х.Болдбаатар
Боржигин морин хуурын 10-17 насны ангилалд тэргүүн байр Б.Амарбаяр
Уртын дууны насанд хүрэгчдийн төрөлд 18-34 насны ангилалд “Тэргүүн” байр Б.Болорчимэг
Уртын дууны 15-17 насны ангилалд “Гутгаар” байр М.Сугармаа нар амжилттай оролцлоо.