НҮҮДЭЛЧИН-2024 ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
2024-08-28

                Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Монголд зочлох жилийн хүрээнд уламжлал болгон Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн  цар хүрээ өргөжин тэлж, дэлхийн 12 улсын 140 гаруй өвлөн уламжлагчид болон Монгол Улсын 21 аймаг, Нийслэлээс 880 гаруй өвлөн уламжлагчид оролцож нүүдлийн соёлоо сурталчлах 780 хөтөлбөр арга хэмжээг фестивальд хүрэлцэн ирсэн 169 мянган зочдод үзүүлж сонирхууллаа. Хүн төрөлхтний бүтээсэн хосгүй гайхамшигт өв, соёлыг нэгэн дор цогцлоосон, Монголчуудын оршихуйн үндэс болсон соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий тус фестивальд Дорноговь аймаг нь 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд говь нутгийн онцлог, бусдаас ялгарах ялгарлыг бий болгон цулхирын зан үйлийг сурталчлан амжилттай оролцлоо.  Энэхүү наадамд оролцоход үнэтэй хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид, тусалж дэмжсэн Аймгийн Засаг даргын Тамгын газар , Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Дэлгэрэх , Хөвсгөл сумын Соёл, спортын төв, Аймгийн Шагайн холбоо болон соёлын төлөө сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд талархал илэрхийлье.

# Сэдвүүд
Uncategorized
Мэдээлэл