Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын зөвлөн туслах ажлын баг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сайхандулаан сумын Соёлын төвд ажиллаж байгууллагын үйл ажиллагаа болон барилгын засварын ажилтай танилцан албан хаагчдыг ажлын байран дээр сургах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэн санал солилцож зөвлөмж чиглэл өгч хамтран ажиллалаа. Мөн энэ үеэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагатай уулзаж “Соёлын өдөр” арга хэмжээний талаар санал солилцлоо.