СОЁЛЫН ТӨВИЙН БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САНЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2024.10.18/
2024-10-21

Соёлын тухай хууль болон Номын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор соёл болон боловсролын салбарын номын санчдыг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалтад 49 албан хаагчийг хамруулан зохион байгууллаа. Сургалтыг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Хүдэрчулуу нээж, СУИС-ийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Б. Амарзаяа , СУИС-ийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн ахлах багш А.Алтанчимэг, МУБИС-ийн Төв номын сангийн захирал Ж.Баатарүрэн нар тусгай хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулж оролцогчдод сертификат гардууллаа. Мөн энэ үеэр сумдын соёлын төвийн номын санчдын дунд ажил мэргэжлээ сурталчлах зорилгоор зарласан  видео бичлэгийн уралдааны шагналыг гардуулж  

– Тэргүүн байр Өргөн сумын Соёл спортын төвийн номын санч Д.Шинэбаяр
– Дэд байр Зүүнбаян Соёлын төв ордны номын санч Ж.Баяраа
– Гутгаар байр Иххэт сумын Соёл, спортын төвийн номын санч Ш.Мандалмаа нар тус тус шалгарлаа.
Сумдын номын санд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор аймгийн Төв номын сан болон Замын-Үүд, Бадрах, Хатан, Сайхандулаан, Зүүнбаян сумын номын санчид Мандах сумын номын санд ажиллаж ном ангилах, тоолох, ерөнхий дансанд номыг дахин данслах ажлуудыг хийж гүйцэтгэв. Мөн номын санчдад номын сангийн бүртгэл хөтлөлт, уншлага үйлчилгээ явуулах, фондыг эмхлэн цэгцлэх, номын сангийн программд ном бүртгэх зэрэг мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.
 
# Сэдвүүд
Мэдээлэл