2022-12-16
Соёл урлагийн газар, Музей сургалт судалгааны төв хамтран “Соёлын бүтээлч сар” аяны хаалтыг “Дорноговь судлал” эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлгээр өндөрлүүллээ. Эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлэгт “Олон улсын Равжаа судлалын төвийн үйл ажиллагаа, Саран хөхөөний намтар жүжгийн судалгаа” сэдвээр МУБИС-ийн зөвлөх профессор, доктор (Sc.D) С.Хөвсгөл, “Монголчуудын угсаа гарвалийн асуудалд: Дорноговь аймгийн дурсгалын жишээн дээр” сэдвээр МУИС-ийн Археологийн төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, археологич доктор (Ph.D) С.Өлзийбаяр, “Равжаагийн билиг сургаал” сэдвээр Дорноговь аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Н.Ганхуяг, “Соёлын өвийн цогц бүртгэл, судалгаа: Хатанбулаг сум” сэдвээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Очир, “Соёлын бүтээлч сар” Дорноговь аймагт хэрхэн зохион байгуулагдсан тухай Дорноговь аймгийн СУГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга Б.Хүдэрчулуу нар судалгааны үр дүнгээ танилцууллаа.
“Дорноговь судлал” эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлэгт ЕБС, СӨБ-ийн багш ажилтнууд, Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид, СУГ-ын ажилтнууд, төрийн албан хаагчдын төлөөлөл болох нийтдээ 160 гаруй хүн оролцсон.
# Сэдвүүд
Uncategorized