Дорноговь аймгийн Соёл, урлагийн газар  ЗӨВЛӨГӨӨН-2022
2022-09-20

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨРСОЁЛЫН ОРОН ЗАЙ

 ЗӨВЛӨГӨӨН-2022

  • Соёлын яам болон аймаг орон нутгаас соёлын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг орон нутгийн соёлын ажилтнуудад танилцуулах зорилгын хүрээнд Дорноговь аймгийн Соёл урлагийн газраас Соёл, урлагийн ажилтны өдөр-Соёлын орон зай зөвлөгөөнийг 2022 оны 09 дүгээр сарын 08,09 ний өдрүүдэд Сайншанд хотноо 14 сумын соёлын ажилтан, Саран хөхөө театр,Төв номын сан ,Музей сургалт судалгааны төвийн нийт 200 гаруй ажилтан, уран бүтээлчид оролцлоо.
  • Соёлын тухай хуулийн 30.1 “Аймаг,сум, нийслэл, дүүрэгт түүх, соёл, урлаг соёлын үнэт зүйлийг төлөөлж , илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлж, хөгжүүлнэ” гэж заасны хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлого, Соёлын яамнаас баримталж буй төсвийн шинэтгэл , гүйцэтгэлийн үнэлгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлого чиглэлийг орон нутгийн соёлын ажилтан, албан хаагчдад танилцууллаа.
  • Зөвлөгөөнд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга доктор Г.Батхуяг,  Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Т.Ууганбаяр, Соёлын яамны Доктор Д.Мэндсайхан, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга Доктор, Дэд профессор Ж,Эрхэмтөгс нарын илтгэл, мэдээллүүд явагдаж зөвлөгөөнд оролцогчдод зориулан  орон нутгийн болон соёлын яамны бодлого үйл ажиллагаа, соёлын салбарын төсвийн шинэтгэл, боловсон хүчнийг чадавхжуулах , бэлтгэх талаар холбогдох мэдээлэл өгч соёлын ажилтнуудын санал бодлыг сонсож  хэлэлцүүлэг өрнүүллээ. Зөвлөгөөний үр дүнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын зорилгоо тодорхойлж Соёлын тухай хуулийн 30.1 дэх заалтын хүрээнд Дорноговь аймгийн хэмжээнд түүх, соёл, урлаг соёлын үнэт зүйлийг төлөөлж, илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд нэмэгдүүлэх, идэвхижүүлэх талаар уриалга дэвшүүлэн ажиллахаар боллоо.
  • Зөвлөгөөний үеэр соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан соёлын ажилтнуудад салбарын болон аймгийн ИТХ-ын шагналаар тус тус шагнаалаа.  МУСТА цол тэмдэгээр Л.Эрдэнэбулган, Ч.Дорж,Г.Отгонсайхан П.Оюунцэцэг.  Соёлын яамны жуухаар О.Уранчимэг М.Эрдэнэбилэг Э.Саранцэцэг. МУТАА тэмдэгээр Х.Машбаяр Б.Зоригтбаатар А.Золжаргал. ИТХ-ын өргөмжлөлөөр Л.Эрдэнэбаяр Д.Анхбаяр тус тус шагнаглаа.
  • Мөн Саран хөхөө театрын гадаа талбайд 14 сумын ардын авьяастнуудын төлөөлөл, Саран хөхөө театрын уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгуулж, нийт  соёлын ажилтнууд баярын  жагсаал хийлээ.
  • Аймгийн соёл урлагийн газраас уг зөвлөгөөний хүрээнд “Соёлын орон зай” сэдвийн хүрээнд “Хамтдаа бүтээж, хандлагаа өөрчлөх” уриа дор спортын олон талт арга хэмжээг зохион байгуулж 8 багийн 170 гаруй тамирчдын дунд Гар бөмбөг, теннис, даам, олс таталт, дардас, буухиа тэмцээн зэг 6 төрлийн тэмцээн зохион байгууллаа.

 

# Сэдвүүд
Мэдээлэл