Соёлын тухай хууль болон Номын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор соёл болон боловсролын салбарын номын санчдыг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалтад 49 албан хаагчийг хамруулан зохион байгууллаа. Сургалтыг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Хүдэрчулуу нээж, СУИС-ийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Б. Амарзаяа , СУИС-ийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн ахлах багш А.Алтанчимэг, МУБИС-ийн Төв номын сангийн захирал Ж.Баатарүрэн нар тусгай хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулж оролцогчдод сертификат гардууллаа. Мөн энэ үеэр сумдын соёлын төвийн номын санчдын дунд ажил мэргэжлээ сурталчлах зорилгоор зарласан видео бичлэгийн уралдааны шагналыг гардуулж




